Categories
мэдээ нийгэм

БНСУ-д айлчилж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад эмчлүүлж буй Б.Лхагвасүрэн гуайг эргэжээ

БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Мёнжи эмнэлэгт хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж буй Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайг эмнэлэгт очиж эргэжээ. “Төр, түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр эрүүл боллоо” гэж Б.Лхагвасүрэн гуай талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдрын гуравдугаар үедээ орсон гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орохоор болсон билээ. Долоон цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болсон сайхан мэдээг түүний гэр бүлийнхэн ард түмэндээ дуулгасан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *