Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас манай улсад коронавирусийн шинжилгээний оношлуур хандивлахаар болжээ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа.

Сүүлийн үед Монгол Улс, БНСУ-ын хооронд захиалгат нислэгүүд үйлдэгдэж байгаатай холбогдуулан монгол иргэдийг татан авах, БНСУ-аас нутаг буцах иргэдийг “COVID-19” коронавируст халдварын шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад коронавирусний шинжилгээний оношлуур хандивлах болсныг мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *