БНСУ сүүлийн хоёр сарын хугацаанд Монголын 165 иргэнийг нутгаасаа албадан гаргажээ. Тус улсын Хууль зүйн яам энэ талаар мэдээллээ.
Цар тахлын хязгаарлалтаас болоод БНСУ бараг хоёр жил шахам хууль бус цагаачдын эсрэг ямар нэг арга хэмжээ авч чадаагүй аж. Харин өнгөрсөн сараас цар тахлын нөхцөл байдал тогтворжсон тул хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаа дахин сэргэж, өнгөрсөн 10, 11 дүгээр сард 10.000 гаруй хууль бус цагаачийг албадан гаргасны 165 нь монголчууд байжээ.
Хууль бус цагаачид нь тус улсад хөдөлмөр эрхэлж, хамгийн хүнд хүчир ажлуудыг нугалдаг. Тиймээс албадан буцааж ажиллагаа нь саун массаж гэх мэт газарт илрүүлэг шалгалт түлхүү явуулдаг юм.
Албадан гаргасан 10.000 гаруй цагаачийн 3865-ыг шалгалтаар явж илрүүлсэн бөгөөд 3281-ийг нь албадан гаргажээ. Гарсан хүмүүсийг улсаар нь ангилбал Таиланд (1441 хүн), Вьетнам (814), БНХАУ (587), Монгол (165) тэргүүлсэн байна.