Categories
гадаад мэдээ

БНХАУ зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

Мьянмарын зүүн өмнөд нутгийн Шан мужийн Мусе болон Куткай хот дахь цэргийн шалган нэвтрүүлэх цэг рүү зэвсэглэсэн гурван бүлэглэл нэгэн зэрэг халдаж, цэргүүд болон энгийн иргэд амиа алдсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллэв. Энэхүү халдлагатай холбогдуулан БНХАУ зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.

Тус улсын Аюулаас хамгаалах хүчин хилийн дагуу амьдарч буй хятад иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ. Энэхүү хяналтын цэг нь мөргөлдөөнөөс дайжин дүрвэсэн олон хүний хувьд орогнох газар болдог аж.

Мьянмар дахь БНХАУ- ын консулын газар хилийн бүсэд хурцадмал байдлыг намжаахын тулд энхийн гэрээ байгуулахыг дэмжсэн байна. Мөргөлдөөнөөс дайжсан Мьянмарын иргэдийг Хятадын Засгийн газар орогнох байраар хангаж байна гэж мэдэгдэлд дурджээ. Мьянмарын Шан мужид засгийн газрын цэргүүд болон зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд олон жилийн турш үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас энгийн иргэд орох оронгүй болж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *