Categories
мэдээ эдийн-засаг

БНХАУ-ын нүүрсний импорт 2021 онд 6.6 хувиар өсчээ

Дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч БНХАУ, өнгөрсөн онд 323 сая тонн нүүрс импортолж өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд тус улсын Засгийн газар эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулах үүднээс нүүрсний импортод ямар нэг импортын хязгаарлалт тавиагүй нь голлон нөлөөлсөн байна. Гэвч БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний сард буурах төлөвтэй байгаа аж. Учир нь БНХАУ-ын гол нүүрсээр хангаж буй Индонез улс, нэгдүгээр сарын турш нүүрсний экспортдоо хориг тавиад байна.

БНХАУ-ын нүүрсний импорт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 31 сая тоннд хүрж өмнөх сараас 12 хувиар буурсан дүнтэй гарлаа. Үүнийг тус улсын дотоодын нүүрсний олборлолт өссөнтэй холбоотойгоор импорт буурсан гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтээгүүр нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний нөөц ч хангалттай хэмжээнд очжээ. Нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний хэмжээ арванхоёрдугаар сарын эхээр 35 сая тонноос давсан нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин болж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *