Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Гуйжоу мужийн нийслэлд хэсэгчлэн хөл хорио тогтоолоо DNN.mn

БНХАУ-ын Гуйжоу мужийн нийслэлд хэсэгчлэн хөл хорио тогтоолоо

БНХАУ-ын Гуйжоу мужийн нийслэл Гуйян хот хэсэгчлэн хөл хорио тогтоолоо. Зургаан сая хүн амтай тус хотод даваа гарагт COVID-19-ийн халдварын 132 тохиолдол бүртгэгдсэн байна.

COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаагаас Гуйян хотын10 дүүргийн зургаад нь пүрэв гараг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ. Энэ хүрээнд оршин суугчдыг COVID-19-ийн шинжилгээ өгөхөөс бусад шалтгаанаар гэрээс гарахыг хориглосон байна.

Үүнээс гадна тус хоттой хөрш зэргэлдээ орших Сычуань мужийн нийслэл Чэндү хотын хөл хориог лхагва гараг хүртэл сунгаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *