БНХАУ-ын дарга Ши Жинпин өнөөдөр Монголд айлчилна. Хятадын дарга Төрийн ордны дэргэдэх “Туушин” зочид буудалд байрлахаар болжээ. Тэрээр 11.40 цагт Монголд газардах юм байна. Харин төрийн тэргүүнүүд Хятадын даргыг 16.40 минутад Чингисийн талбайд хүлээж авахаар болжээ. Маргааш Ши Жинпинд зориулсан бэсрэг наадам Чингисийн өргөөнд болох гэнэ.