Categories
гадаад мэдээ

БНХАУ эсэргүүцэл илэрхийлжээ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал хариуцсан газар Хятадын дотоод хэрэг болох Хонконгийн хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож буйг эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж буйгаа ням гаригт мэдэгдлээ. Тус газраас АНУ-ын Засгийн газар Хонконгтой холбоотой санамж бичиг гаргасны хариуд энэхүү мэдэгдлийг хийсэн юм байна.

“АНУ-ын Засгийн газар Хонконгийн иргэдийг дэмжих хүсэлтэй байна гэж мэдэгдэж байгаа боловч Хонконгийг салан тусгаарлахыг эрмэлздэг, Хятадын эсрэг цөөн тооны хүчнийг дэмжихийг хүсч буй нь илэрхий байна” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
“АНУ-ын Засгийн газар Хонконгт үймээн самууныг дахин дэгдээж, Хятадын эсрэг хүчнүүдийг Хонконгоос салан тусгаарлах чиглэлийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Хонконгтой холбоотой байгууллагуудыг ивээн тэтгэж, хуулийн төсөл, холбогдох арга хэмжээнүүдийг баталснаар АНУ-ын Засгийн газар ардчилал, хүний эрх, эрх чөлөө, “нэг улс, хоёр систем” зарчмыг хамгаалахын оронд Хонконгийг салган тусгаарлаж, Хятадыг тогтоон барихыг хүсч байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш Хонконг тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн замдаа эргэн орсныг хэвлэлийн төлөөлөгч онцлоод, АНУ тэргүүтэй цөөн хэдэн орон гүжирдлэгээ үргэлжлүүлсээр байгаа нь уг хууль Хонконгийг салан тусгаарлахыг эрмэлздэг Хятадын эсрэг хүчнүүдэд үр дүнтэй нөлөө үзүүлсний зэрэгцээ гадны хөндлөнгийн оролцоог таслан зогсоосныг нь л харуулж байна гэв.
Тэрбээр цааш нь “Гадны хөндлөнгийн оролцоо нь үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, Хонконг, Хятадыг хөгжүүлэхийн төлөөх төв Засгийн газар, Хонконгийн засаг захиргааны шийдвэр төгс байдал, хүсэл зоригийг ганхуулахгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: China Daily

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *