Хятадын өмнөд хэсэгт гэрийн тэжээвэр амьтдын тусгаарлалтын төв байгуулагджээ. Энэ талаар South Chine Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр гэрийн тэжээвэр амьтдын тусгаарлалтын төвийг Гуанжоу хотод байгуулсан бөгөөд ингэснээр Хятадын хоёр хот ийм төвтэй болжээ. Эхнийх нь Гуандун мужийн Шэньжэн хотод нээгдсэн байна. Эдгээр төвүүд нь эзэд нь коронавирусийн халдвар авсны улмаас хөл хорионд орж, хараа хяналтгүй үлдсэн гэрийн тэжээвэр амьтдыг асран хамгаалах аж.
Коронавирусийн дэгдэлт ид оргил үед энэ төвүүдэд 62 гэрийн тэжээвэр амьтныг асарч байсан гэнэ. Амьтдыг төвд оруулахын өмнө ариутгаж, PCR шинжилгээнд хамруулдаг гэнэ.