Хятадын баруун хойд нутгийн Гансү мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 131-д хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 782 болжээ.
Чинхай мужид байгалийн гамшигт 18 хүн амь эрсэдсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Тус мужид гамшгийн улмаас 198 хүн бэртэж, 16 хүн сураггүй болсон байна.
Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, Гансү мужийн Жишишан-Баоан-Дуншян-Саларын өөртөө засах хошууны нутагт даваа гаргийн 23:59 цагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Люгоу тосгонд 10 км-ийн гүнд байжээ.