Categories
мэдээ нийгэм улс-төр

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.03) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс болон БНХАУ эдийн засгийн гүн гүнзгий хамтын ажиллагаатай болохыг онцлоод, Монгол Улсын хувьд нийт экспортынхоо 90 гаруй хувь, импортын 40 гаруй хувийг БНХАУ-тай хийдэг гэв. Мөн 2011 оноос эхлэлтэй БНХАУ-ын Ардын банк болон Монголбанк хоорондын төгрөг-юанийн своп хэлцлийн хугацааг 2020 оны 7 дугаар сард сунгах талаар яриа хэлэлцээр хийж буй талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2016 оны төгсгөлд дефолтын эрсдэлд орж хүндэрсэн байсан ч 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд эдийн засгийн өсөлт тогтворжиж, инфляци Монголбанкны зорилтот түвшинд нийцтэй байхын сацуу ГВАН нэмэгдэж, ханш тогтвортой байгааг дурдав.

Дэлхий нийтийг түгшээж буй “Ковид-19” вирустэй тэмцэхэд зориулж, Монголбанкны ажилтнууд Хятадын ард түмэнд сайн санааны хандив цуглуулсан байсныг Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Элчин сайд Цай Вэньруйд уулзалтын төгсгөлд гардуулан өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *