Categories
мэдээ улс-төр

БНЧУ-ын дэд сайд айлчилж байна

БНЧУ-ын Гадаад хэргийн яамны Хууль эрхзүй, консулын секц хариуцсан дэд сайд хууль зүйн ухааны доктор Мартин Смолек тус яамны визийн газрын дарга магистр Давид Новыйгийн хамт Чех-Монголын виз, консулын зөвлөлдөх 3-р дугаар уулзалтанд оролцохоор Монгол Улсад иржээ.

Дэд сайд Смолек Монгол Улсын Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн, Консулын газрын захирал Л. Мөнхтүшиг болон Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдах ажилтнууд, нутаг дэвсгэр хариуцсан төлөөллүүдтэй уулзана.

Уулзалтын сэдвүүд нь тогтмол харилцан солилцож байдаг визийн статистикаас гадна виз болон консулын чиглэлээр Чех Монголын хууль эрхзүйд орж буй өөрчлөлт, шинэчлэл түүнчлэн VFS Global төвөөр дамжуулан богино хугацааны виз олгох тал дээрх хамтын ажиллагааг дүгнэх саяхнаас хэрэгжиж эхэлсэн ажлын картыг үндэслэн олгодог удаан хугацаагаар оршин суух эрхийн өргөдлийг хүлээн авч боловсруулахад зориулагдсан мэргэшсэн ажилтан авах хөтөлбөрийн туршлагыг хуваалцах зэрэг явдал юм.

Мөн түүнчлэн гарын үсэг зурагдаад удаагүй байгаа нийгмийн, аюулгүй байдлын, соёлын болон боловсролын салбаруудын хоёр талын 5 хэлэлцээрийн алхмуудыг үнэлж, хоёр талын визийн болон консулын практикийг цаашид хэрхэн чанаржуулах тал дээр хийх алхмуудын талаар авч хэлэлцэнэ.

Мөн Чехийн төлөөлөгчид VFS Global визийн төвөөр болон виз, консулын үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан хэд дахин өргөжүүлж засвар хийсэн Чехийн Элчин сайдын яамны байранд зочилно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *