БНАСАУ зургаан өдрийн дотор дахин пуужингийн туршилт хийнэ. Энэ талаар “CNN” агентлаг мэдээлэв. Мөн АНУ-ын цэргийн албан хаагчдын мэдээлж буйгаар, “БНАСАУ нь тив хоорондын балластик пуужин буюу дундад пуужингийн туршилтыг зургаан хоног дотор багтаан хийнэ” гэжээ.
Үүнээс гадна “БНАСАУ-ын Кусонд баллистик пуужин хөөргөх тоног төхөөрөмжийг зөөвөрлөх тээврийн хэрэгслийг баасан гарагт харсан” гэв. Мөн Пхеньянд тив хоорондын пуужингийн сүүлийн шалгалтыг энэ сарын 4-ний өдөр хийгдсэн байна. Энэ талаар “Кorea Тimes” мэдээллээ.