Улсын
Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ,
БХЯ-ныТЗУГ-ын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү,
эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг нар Улаанбаатар, Налайх
дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний анги салбаруудын үйл ажиллагаатай танилцлаа.
Анги
салбаруудад ажиллах үеэр Ангийн захирагч нар ангийнхаа зохион байгуулалт, хийж
хэрэгжүүлсэн ажлаа тоймлон танилцуулж, цаашид салбарын удирдлагын зүгээс авч
хэрэгжүүлэх ямар ажил байгааг илэрхийлж байв. Эдгээр анги байгууллагын албан
хаагчидтай уулзан алба хаагчдын болон анги байгууллага хэвийн үйл ажиллагаа
явуулахад тулгамдаж байгаа зарим тодорхой асуудлуудыг шийдвэрлэж явлаа. Батлан
хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Бид Зэвсэгт хүчний анги салбаруудад
тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ удаа гурван цэргийн ангийн үйл
ажиллагаатай танилцаж байна. Бид Зэвсэгт хүчний анги салбаруудын үйл
ажиллагаатай танилцах үеэрээ аль болох та бүхний өмнө тулгамдаж байгаа
асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхийг зорьж байна. Тиймээс эдгээр ангиудад
ажиллахын өмнө сайдын зөвлөх дэслэгч генерал Ц.Дашзэвэгээр ахлуулсан ЗХЖШ болон
БХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар оролцсон ажлын хэсэг ирж анги
байгууллага бие бүрэлдэхүүний санал хүсэлт ажиллах нөхцөл байдал, тулгамдаж буй
асуудлуудыг судлаад ойрын хугацаанд нэн тэргүүнд шийдэхээр болон дунд болон урт
хугацааны зорилт болгон тавьж байгаад шийдвэрлэх ямар ямар асуудал байгааг
эрэмбэлээд холбогдох албаны удирдах хүмүүсийг оролцуулсан хурал хийж судласны
үндсэн дээр эхнээс нь шийдээд явж байна” гэлээ.