Categories
мэдээ эдийн-засаг

Биткойны ханш 50 мянган ам.доллар давжээ

Даваа гаригийн арилжааны явцад биткойны ханш 2.27 хувиар өсөж, 50 мянган ам.доллар давжээ.

Биткойны ханш тавдугаар сарын 15 -наас хойш анх удаа 50 мянган долларыг давж буй юм. Арилжааны хэмжээгээр хамгийн томд тооцогддог “Binance” криптовалютын бирж дээр биткойны ханш 2.5 гаруйхан хувиар өсөж, 50 мянга ам.доллароос дээшилсэн байна. Гэвч удалгүй буурч, 49.9-49.8 мянга ам.долларын хооронд хэлбэлзжээ.

Хорь гаруй биржийн дундаж үнийг тодорхойлдог “CoinMarketCap” цахим хуудсанд мэдээлснээр, биткоин 2.33 хувиар өсөж, 49 915 ам.долларт хүрсэн байна.

Биткойны ханш хаврын сүүлчээр огцом унасныхаа дараа өсөж байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард уг криптовалютын ханш 57.7 мянгаас 37.3 мянга болж буурсан бол зургаадугаар сард ханш мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй боловч долоодугаар сарын хоёрдугаар хагасаас хойш биткойны ханш таван долоо хоног дараалан өсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *