Сүүлийн 24 цагт 515 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 4434 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс
- Хөнгөн: 2348
- Хүндэвтэр: 1454
- Хүнд: 512
- Маш хүнд: 120 хүн байна. Мөн гэрийн хяналтад 4044, 519 хүнд тандалт судалгаа хийж байна.
Ингэснээр ковид шалтгаант нас баралт 200 болж байна.
- 61 настай эмэгтэй тавдугаар сарын 12-нд онош батлагдсан
- 81 настай эрэгтэй тавдугаар сарын 10-нд онош батлагдсан
- 68 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 28-нд онош батлагдсан
- 73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдсан
- 53 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдсан
- 69 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдсан
- 45 настай эмэгтэй тавдугаар сарын 12-нд онош нь батлагдаж ковидын нэн хүн хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1049 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 38330 болов.