Categories
мэдээ улс-төр

​Бие даан нэр дэвшигч Т.Бат-Оргил: Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг цуглуулж эхэллээ

Улаанбаатар ньюсУИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.ГанболдЭнэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 121 хүн бие даан нэр дэвшсэн. Маш олон хүн намайг нэгдүгээрт бичигдэж гарч ирнэ гэж байсан. Харамсалтай нь дан ганц бие даагч нарын саналыг тоолохдоо сонгуулийн машинд байхгүй таслалтай форматтай орж ирсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн тоонууд л байгаа. Гэтэл бие даан нэр дэвшигчдийн авсан саналын тоонууд таслалтай гарч ирсэн. Тодруулбал, энэ бол тооцооллыг хөндлөнгөөс орж ирж байгаа хакер ажиллагаа юм. Миний санал 7311 байхад 7,311 гэсэн тоо тавьсан хэр нь 10 мянгатай саналтай хүнд таслал гарсангүй. Сонгуулийн машин 7311 саналыг алдагдуулсан байна. Миний нийт санал 24 мянга байх байсан. Энэ зөвхөн надад тохиолдсон асуудал биш. Чансаа өндөртэй байсан бүх бие даагчид дээр давтагдсан. Тойрог бүр дээр бие даагч нарын санал бүгд таслалтай байсан. Энэ бүх баримтуудшууд дамжуулалт дээр бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж, улс орны төлөө үйлчилж байгаа, улс орноо МАН ба бусад гэж үзээгүй Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол энэ ажиллагааг шалгаж, энэ бүх ажиллагаа явагдсан тойргууд дээр дахин санал хураалт явуулах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч хэлмээр байна. Та МАН-ын гишүүн биш, намаасаа хуулийн дагуу түдгэлзсэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч тул энэ бүх баримтыг шалгуулж өгнө үү. Би нэгээр гарч ирэх гэж байгаа юм биш. Би дахиад барилдъя, унавал би хүлээн зөвшөөрье.” гэлээ.

29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргил “Улсын Их Хурлын тухай хуулийг хүч түрэн баталсан. МАН ялагдахынхаа үед үхэр буугаа тавьж, төрийн эргэлт хийж байна. Бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм луйврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг цуглуулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй гэж найдаж байна” гэв.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *