Categories
мэдээ нийгэм

Бичил бизнесийн төслүүдэд 939 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Бичил бизнесийг дэмжих сангаас тусгай зөвшөөрлөө авсан 10 хүнд Хадгаламж зээлийн хоршоодтой хамтран ажиллах батламж гардуулах ёслолын арга хэмжээ болжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг болон Хадгаламж зээлийн хоршоодын төлөөлөл оролцсон байна.

Нийслэлийн Засаг дарга ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Иргэд өмнө нь өөрсдөө сууж байгаад зээлээ шийддэг хөрөнгө мөнгө байхгүй байсан. НИТХ-аар нэг хороонд 100 саяар төсөвлөн нийт 15,2 тербум төгрөг батлуулсан. Харин ийм сайхан боломжийг ашиглан санхүүжилтийнхээ эрхийг нээлгэсэн эхний 10 хоршоонд батламж гардуулах гэж байна. Та бүхэн маань цаашдаа амжилттай ажиллавал Жижиг дунд үйлдвэрийн төсөлд хамрагдах боломжтой. Харин бичил зээл амжилтгүй хэрэгжвэл зогсоохоос өөр аргагүй амжилт хүсье” гэлээ. Одоогоор нийслэлийн 152 хороонд 202 удаагийн сургалт зохион байгуулж 12031 иргэнд мэдээлэл зөвлөгөө өгснөөр 125 хороо Хадгаламж зээлийн хоршоог шинээр үүсгэн байгуулж, 22 хоршоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авчээ. Бичил бизнесийг дэмжих сангаас тусгай зөвшөөрлөө авсан 10 Хадгаламж зээлийн хоршооноос ирсэн 219 төсөлд 939.9 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

7 replies on “Бичил бизнесийн төслүүдэд 939 сая төгрөгийн санхүүжилт олгожээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *