Categories
мэдээ нийгэм

Бичил бизнес эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны 14:00 цагт Төрийн
ордонд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар Харилцан ойлголцлын санамж
бичигт гарын үсэг зурна. Хөдөлмөрийн сайдын санал болгосноор хоёр тал харилцан тохиролцож
байгуулж буй энэхүү санамж бичиг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 50 тэрбум төгрөгийг бичил
бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд бага хүүтэй, урт
хугацаатай зээл олгох механизмыг бүрдүүлэхэд чиглэж буй юм. Нийслэл, дүүрэг хороо, аймгийн төвийн бичил үйлдвэрлэл эрхлэгч иргэн, бизнесийн
б
үлэг, аж ахуйн нэгжид 20 хүртэл сая төгрөгийн 9,0 хувийн хүүтэй зээлийг 5 хүртэл жилийн хугацаатай олгох ажлыг Хөдөлмөрийн хэлтсүүд, жижиг дунд үйлдвэрийн алба, мэргэжилтэн хамтран
зохион байгуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *