Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболдоор ахлуулсан ажлын хэсэг хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Эрдэнэцагаан сумын нутаг, Бичигт боомтод ажиллав. Энэ үеэр тус боомтын орчимд хуримтлагдаад байгаа ахуйн хог хаягдлыг цэвэрлүүлэх, хогийн цэгийг тогтоох зэрэг ажлыг боомтын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 2016, 2017 онд экспортлохоор бэлтгэсэн өвсийг ойрын хугацаанд тус боомтын орчмоос холдуулах асуудыг шийдвэрлэх талаар Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Бичигт боомт дахь Гаалийн газруудад албан тоот хүргүүллээ. Мөн Бичигт боомтын ундны усны худгаас дээж авч нэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ.