Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын нэрэмжит “Би бүжигчин болохыг хүснэ” уралдаан зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах гэж байна. Уг тэмцээн бүжгийн урлагаар дамжуулан хүүхдийг бага наснаас нь үндэсний өв соёлоосоо суралцах, төрөлх хот, нутаг усаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, бүжиглэх ур чадвар суулгах, бие бялдрыг нь хөгжүүлэх, өв тэгш хүмүүжил олгох цаашлаад хүүхдэд зориулсан бүжгийн урын санг баяжуулах зорилготой аж. Бүжгийн уралдааныг Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, “Төгөлдөр-Урлаг” төрийн бус байгууллага хамтран энэ сарын 27, 28 өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгад зохион байгуулж байна.
Уралдаан бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангилалтай болох юм. Мөн гоцлол, хамтлаг гэсэн төрлөөр 2 үе шаттай явагдана.
Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцоно.Уралдаанд 330 гаруй хүүхдүүд оролцон авьяас чадвараараа өрсөлдөх ажээ.