Categories
гадаад мэдээ

Берлиний шүүх наян найман настай эмгэнд зургаан сарын ял оноолоо

Берлиний Шүүх 88 настай Урсула Хафербек гэгч хөгшинд худал хуурмаг мэдээллээр тархи угаалт явуулсан хэргээр зургаан сар хоригдох шийтгэл оноожээ.Тэрээр 2016 онд болсон олон нийтийн арга хэмжээнд дээр “Фашистуудын байгуулсан шоронгуудад хоригдлуудыг бөөнөөр устгаагүй, Освецим дахь бөөнөөр хорих лагерьт хүмүүсийг хордуулж хөнөөдөг хийн камер байгаагүй” гэж ярьсан нь ийнхүү шийтгүүлэх шалтгаан болсон байна.

Эмгэний өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхээ л эдэлсэн, харин шүүх тэр эрхэнд нь халдаж байна” гэсэн бол эмгэн эдгээр мэдээллийг нэгэн номноос авсан гээд шүүх танхимд байсан хүмүүст тэрхүү номоо харуулсан аж. Шүүх У.Хафербек өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлснийг хүлээн зөвшөөрсөн ч зургаан сар хорих ял оноожээ.

У.Хафербек гэгч эмгэн нь нацист дэглэмийн үед хүнийг эрүүдэн шүүж, хөнөөж байгаагүй гэсэн ухуулгыг олон нийтийн газар хийсэн хэргээр 2015 оноос хойш олон удаа шүүхээс ял сонссон ч заргалдсаар байгаад гардаг аргатай нэгэн юм байна. Тэрээр яг дээрх шалтгаанаар энэ оны наймдугаар сард шүүхээс хоёр жил хоригдох ял сонсоод байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *