Categories
мэдээ спорт

Бен Симмонсын трибл дабл багаа хожилд хөтөллөө

Image result for Бен Симмонс трипл дабл

Өнөөдөр “Үндэсний сагсан бөмбөгийн холбоо”-ны лигийн талбайд нийт найман тоглолт явагдлаа.

Эхний тоглолт гурван хожигдолтойгоор лигийг үргэлжлүүж байсан “Филаделфиа 76” “Детройт пистонс” багуудын хооронд явагдаж 97:86-аар Филаделфиа ялалт байгуулсан байна. 76-аас энэ өдөр анхны улиралдаа тоглож буй драфтын тэргүүн сонголт Бен Симмонс 21 оноо, 12 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч замналынхаа анхны трибл даблыг бүртгүүлсэн байна. Мөн Жоел Эмбийд гайхалтай тоглолт үзүүлж 30 оноо авч багаа хожилд хөтөлжээ. Харин “Пистонс”-оос Режи Жексон 16 оноо авч багаа тэргүүлсэн байна.

Энэ өдрийн хоёр дахь тоглолт “Милауки бакс” “Шарлотт Хорнетс” багуудын хооронд болж 103:94-өөр “Буга”-нууд улирлын хоёр дахь хожлоо байгуулжээ. “Милауки Бакс”-аас Грек “мангас” Янис Антетекумпо 32 оноо авч 14 удаа самбараас бөмбөг авсан байна. Түүнд Крис Мидлетон 20 оноогоор тус хүргэсэн юм. Хорнетсоос Франк Камински 18 оноо, Кемба Уолкер 15 оноо түүсэн байна.

Мөн шинэ улиралд хараахан хожил авч амжаагүй байсан “Голден Стет Уарриор”-с “Даллас Маурикс”-ын талбайд зочилж 133:103-аар “бут ниргэсэн” байна. Энэ өдөр “талбайн жажин” Стефен Карри 29 оноо авч багаа тэргүүлсэн бол Кевин Дурант 25 оноо, найман самбар, Клэе Томпсон 21 оноо авсан юм. “Даллас”-аас Уэсли Матиус 19 оноогоор багаа тэргүүлсэн бол Дирк Новицки 11 оноо авч долоон удаа самбараас бөмбөг авсан байна.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын дүн

Майми хит 104:93 Атланта Хаукс

Мемфис Гризелс 98:90 Хьюстэн Рокетс

Сан Антано Спүрс 101:97 Торонто Рэпторс

Вашингтон Уизардс 109:104 Денвер Наггетс

Сакраменто Кингс 115:117 Финикс Санс

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *