Categories
мэдээ нийгэм

Бэлэг тарааж, цайллага хийсэн зөрчил 65 бүртгэгджээ

Цагдаагийн байгууллага тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд “Сонгуулийн тухай хууль” зөрчсөн болон Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс 362 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 242 нь бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зөрчлийг ангилбал

  • Сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйл гэмтээсэн 174,
  • Нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудас, пэйж хуудсаар гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан 76,
  • Бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага цайллага хийсэн 65,
  • Ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 23,
  • Сурталчилгааны байр, намын байранд танхайрсан 30,
  • Хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 153,
  • Бусад 83 байжээ.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ирсэн гомдол, мэдээллийн 38 хувь нь сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх зөрчлүүд байгаа аж.

Дээрх гомдлуудын ихэнх нь эзэн холбогдогчгүй бөгөөд гурван удаагийн энэ төрлийн мэдээллийг хүүхдүүд үйлдсэн болохыг тогтоожээ.

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн зөрчлийг шалгаад

  • Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 16,
  • Захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн 72,
  • Захиргааны арга хэмжээ ногдуулсан 3,
  • Зөрчил болох нь тогтоогдоогүй, хариу мэдэгдсэн 37,
  • Газар дээр нь шийдвэрлэсэн 11,
  • Ажиллагаанд байгаа 469 гомдол шалгагдаж байна.

Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээ буцаах, нэр дэвшигч болон менежер , ажилтнуудын үйл ажиллагаа уялдаа холбоогүйгээс сурталчилгааны самбар, эд зүйлсээ алдлаа гэх андуурсан дуудлага мэдээлэл гарсаар байгаа аж.

Тиймээс сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагчид болон иргэд Сонгуулийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *