2019 оны есдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө малын бэлчээрээс нь 30 бог мал алдагдсан гэх дуудлага мэдээлэл тус сарын 29-нд Дорноговь аймаг Өргөн сумын III багийн иргэн Н.Б-ээс цагдаагийн байгууллагад иржээ.
Өргөн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ тус сумын төвөөс зүүн хойш 70 орчим км-т Магнай уул гэх газарт үзлэг хийж, 2-3 этгээд ачааны автомашин болон мотоцикл ашиглан 30 орчим тооны хонь, ямаа хулгайлсан байж болзошгүй ул мөр илрүүлжээ. Тийнхүү сэжиг бүхий ачааны автомашиныг эрэн сурвалжилж, саатуулж шалгах чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажилласнаар дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг саатуулж,
.