Categories
мэдээ нийгэм

​Бэлчээр боломжийн гарсан аймгуудад үлийн цагаан оготоно, царцаа тархжээ

Холбоотой Зураг

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн газрын дарга нарынхаа хамтаар өнөөдөр аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотойгоор үүрэг даалгавар өгсөн юм.

Өнөө жил нийт нутгийн 60 гаруй хувь гантай, хэд, хэдэн аймагт хадлан тэжээл бэлтгэх боломжгүй байна. Харин зуншлага арай дээр зарим аймагт царцаа, үлийн оготно хоёр бэлчээр сүйтгэх болжээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд 15 сумыг нь оготно эзэлсэн байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус аймгийн 40 мянган га талбайн үлийн цагаан оготно устгах зардлыг шийдэж өгсөн тухай энэ үеэр онцоллоо. Үүнийг 120 мянган га талбай болгон нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа дээрх видео хурлын үеэр орон нутгийн зүгээс тавилаа. Оготно устгах ажлыг эрчимтэй хийхгүй бол төмс, хүнсний ногооны ургалтад ч аюул нүүрлэжээ.

Засгийн газрын хуралдаанаас саяхан өвс, тэжээл экспортлохыг хориглох шийдвэр гаргасан. Гэвч тус аймгийн удирдлагууд хилийн боомт дээр байгаа 60-70 мянган тонн өвс тэжээлийг БНХАУ-руу гаргахаар төлөвлөжээ. Энэ өвөл аймгийн хэмжээнд 3.4 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна гэж танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *