Categories
мэдээ нийгэм

Бээжингийн парад эхлэх гэж байна

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойд зориулсан баярын парад Бээжин хотод эхлэх гэж байна. Энэ баярын жагсаалд манай улсын зэвсэгт хүчний цэрэг дайчид оролцож байгаа билээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочноор уригдан, өчигдөр ниссэн билээ.

Бээжинд ажиллаж байгаа “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч Д.Даваасүрэн мэдээллийг газар дээрээс нь дамжуулж байна.

Жагсаал болох Тянь Ан Миний талбайн орчмыг тусгай хамгаалалтад авч, үйлчилгээ эрхэлдэг бүхий л газруудын үйл ажиллагааг түр хязгаарлажээ. Мөн төв зам дагуух гол замууд хаалттай, бусад газруудад нь автомашиныг тэгш, сондгой дугаараар хуваарилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа гэнэ. Баярын жагсаалыг энгийн иргэд үзэх боломжгүй бөгөөд зөвхөн зөвшөөрөлтэй төлөөлөгчид л үзэх юм байна. Төлөөлөгчдийг тусгай үйлчилгээгээр жагсаал болох талбайд хүргэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *