БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд энэ сарын 20-ноос эхлэн арав хоногийн хугацаатай ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хаахаар болжээ. Энэ хугацаанд өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийх юм байна.