Монгол улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээ Бээжин, Хөх хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэ хүрээнд гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн Монголын нүүдэлчин ард түмний ахуй соёл, үзэсгэлэнт байгалийг харуулсан “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэнг нээж, хятадын ард түмэнд толилуулж байна.
40 зургаас бүрдэж байгаа тус үзэсгэлэн нь энэ сарын 3-13-ны хооронд Бээжин хот дахь Хятадын олон улсын соёлын солилцооны төвд дэлгэгдэх юм.
Монголын соёлын өдрүүдийг БНХАУ-д зохион байгуулахад тус улсын соёлын яам болон бусад холбогдох эрх бүхий байгууллагууд дэмжин ажиллаж иргэд нь ч ихээр үзэж, сонирхож байна.