Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 531 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 2024 оны 1 дүгээр улиралд үйл ажиллагаа явуулав.
ББСБ-уудын хөрөнгийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 1,360.0 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Зах зээлд эзлэх хувь хэмжээг нийт хөрөнгөд эзлэх хувиар нь харвал:
- 25 хувийг нэр бүхий 4 ББСБ,
- 50 хувийг нэр бүхий 15 ББСБ,
- 75 хувийг нэр бүхий 80 ББСБ,
Банк бус санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн 50 хувийг бүрдүүлж буй 15 ББСБ-уудын зарим нь үйл ажиллагаандаа технологийн дэвшил ашиглан, хүртээмжтэй байдлаар үйлчилгээ үзүүлдэг тул салбарын үйлчлүүлэгчдийн 84.1 хувь нь эдгээр байгууллагын харилцагчид байх юм.
Монгол Улсын ДНБ-ий 7.4 хувьтай тэнцэхүйц хөрөнгө ББСБ-уудад хуримлагдсан. Тэдний олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 3.6 хувь байна. Салбарын нийт зээл 2023 оны мөн үеэс 1,214.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
ББСБ -уудын олгосон зээлийн хувьд:
- 89,4 хувь хэвийн ,
- 3,7 хувь хугацаа хэтэрсэн,
- 6,9 хувь чанаргүй,
Нийт олгосон зээлийн 68.7 хувь, төлөгдсөн зээлийн 68.5 хувийг хэрэглээний зээл байна
Харин олгосон зээлийн хувьд:
- 64.0 хувь нь 1-12 сарын хугацаатай,
- 32.6. хувь нь 1-5 жилийн хугацаатай,
- 3.4 хувийг 5-аас дээш жилийн хугацаатай,
Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй ББСБ, түүний 462 салбар улсын хэмжээнд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байна.
Улаанбаатар хотод байгаа 436 ББСБ-ын байршил:
- Сүхбаатар дүүрэг 32.3 хувь,
- Чингэлтэй дүүрэг28.4 хувь,
- Баянгол дүүрэг 16.3 хувь,
- Баянзүрх дүүрэг 11.5 хувь,
- Хан-Уул дүүрэг 9.2 хувь,
- Сонгинохайрхан дүүрэг2.1 хувь,
- Багануур дүүрэг 0.2 хувь,
ББСБ-аас зээл авсан нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж Улаанбаатар хотын хувьд 2.3 сая төгрөг байна.
Бүс нутагт ажиллаж байгаа ББСБ байршлыг авч үзэхэд:
- Баруун бүс 11 ББСБ, 26 салбар
- Хангайн бүс 33 ББСБ, 57 салбар
- Төвийн бүс 38 ББСБ, 67 салбар,
- Зүүн бүс 19 ББСБ, 31 салбар
Монгол улсын 21 аймгийн 13 аймагт 3 буюу түүнээс дээш тооны ББСБ байна. Харин орон нутагт нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж 2.1 сая төгрөг байна. Давхардсан тоогоор зээлдэгчдийн тоо 1.8 сая байгаа нь хөдөлмөрийн насны буюу 18-64 насны 100 хүн тутмын 91.8 нь ББСБ-аас зээл авсан болохыг гэрчилнэ.
Үйлчилгээний төрлөөр давхардсан тоогоор:
- зээлийн үйлчилгээг 472,
- гадаад валюутын арилжаагаар 164,
- итгэлийн зээл 80,
- факторингийн үйлчилгээ 63,
- цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ 47,
- богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх 29,
- төлбөр тооцооны хэрэгсэл гаргах 6,
Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлал /ҮХЭХБХСЗ/1, ББСБ-уудын нийт орлого 378.1 тэрбум төгрөгт хүрэв. Үүнээс 98.5 хувийг үндсэн үйл ажиллагааны хүүгийн болон хүүгийн бус орлого бүрдүүлж байгаагаас 87.7 хувь буюу 331.8 тэрбум төгрөгийг хүүгийн орлого, 10.8 хувь нь буюу 40.8 тэрбум төгрөгийг хүүгийн бус орлого бүрдүүлж байна
Хүүгийн бус орлогын хувьд:
- 61.2 хувийг санхүүгийн үйлчилгээний орлого,
- 22.9 хувийг гадаад валютын ханш болон үнэлгээний тэгшитгэлийн орлого,
- 6.3 хувийг арилжааны орлого,
- 9.6 хувийг бусад хүүгийн бус орлого,
Зардал 232.2 тэрбум төгрөгт хүрсэн. Уг зардлын 76.7 хувийг үндсэн үйл ажиллагааны зардал буюу хүүгийн болон хүүгийн бус зардал байна. Зардлын хувьд:
- 44.2 хувь буюу 102.6 тэрбум төгрөгийг хүүгийн бус зардал,
- 32.5 хувь нь буюу 75.6 тэрбум төгрөгийг хүүгийн зардал,
Салбарын хэмжээнд 20.9 тэрбум төгрөгийн факторингийн тооцооны авлага бүртгэлтэй байна Итгэлцлийн үйлчилгээний 74 ББСБ-ын эх үүсвэр 759.1 тэрбум төгрөг байгаа нь 2023 оны мөн үеэс 90.4 хувиар нэмэгджээ.
Уг үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 47 ББСБ-аас 12 нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээнээс 1.5 тэрбум төгрөгийн орлого оллоо.
ББСБ-ууд 912.0 тэрбум төгрөгийн валют худалдан авч, 871.8 тэрбум төгрөгийн валютыг худалдсан байна. Худалдаж авсан валютын 53.5 хувийг, худалдсан валютын 50.8 хувийг АНУ-ын доллар эзэлж байна
Банк бус санхүүгийн 432 байгууллага 151.8 тэрбум төгрөгийн ашигтай 15 нь ашиг, алдагдалгүй 84 нь 5.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ
ББСБ-ууд 100.0 төгрөгийн орлого олохын тулд дунджаар 61.4 төгрөгийн зардал гаргав. Мөн НДШ-д 4.7 тэрбум төгрөг, ХХОАТ-т 2.9 тэрбум төгрөг, ААН-ийн орлогын албан татварт 19.4 тэрбум төгрөгийг тус тус төлсөн. Улсын төсөвт 27.0 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Санхүүгийн үйлчилгээнд технологийн дэвшил ашиглаж буй ББСБ-уудын зээлийн үлдэгдлийн 90.6 хувь нь хэвийн, 3.5 хувь нь хугацаа хэтэрсэн, 5.9 хувь нь чанаргүй зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зөвхөн технологид суурилсан зээл олгодог зээлийн үлдэгдэл салбарын нийт зээлийн үлдэгдэлд бага хувь эзэлдэг. Гэвч олгосон болон төлөгдсөн зээлд эзлэх хувийг харвал зээлийн эргэлт сайтай байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тайлбар хийсэн байна.