Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ББСБ-уудын нийт хөрөнгө 2017 оноос хойш 3 дахин өсчээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 534 банк бус санхүүгийн байгууллагын нийт эргэлтийн хөрөнгийн хэмжээ 2021 оны IV улирлын байдлаар 2.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оныхоос 36 хувиар өсжээ. 2020 оны сүүлийн улиралд энэ тоо 1.9 их наяд төгрөг байсан бол жилийн хугацаанд 700 орчим тэрбум төгрөгөөр өссөнийг Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харагдаж байна.

Тайлант хугацаанд ББСБ-ууд 1.9 их наяд төгрөгийн зээл олгож, нийт зээлийн өрийн үлдэгдэл ₮2 их наяд болжээ. Үүний

  • 193 сая буюу 1% орчим нь хугацаа хэтэрсэн
  • 713 сая буюу 4% орчим нь чанаргүй зээл байна.

График. ББСБ-уудын нийт хөрөнгө, зээлийн хэмжээ болон тоо, 2012 оноос хойш

ББСБ-уудын хуримтлуулж тооцсон хүүгийн авлага 103 тэрбум төгрөг байгаа бол 2021 оны IV улирлын байдлаарх ашиг нь 210 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 56 тэрбум төгрөгөөр өсжээ.

  • Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ББСБ-ын тоо 2.8 дахин өссөн бөгөөд 2017 оноос хойш 500 гаруй болж, харьцангуй тогтворжсон байна.
  • Харин нийт хөрөнгийн хэмжээ 2012 оныхоос 13 дахин, 2017 оноос хойш буюу ББСБ-ын тоо 500 давснаас хойш тооцвол 3 дахин өсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *