Categories
мэдээ цаг-үе

“Баярлалаа” гэж хэлэх тийм хэцүү юм уу

Лифтэнд суутал нэг их холоос тун ганган, царайлаг бүсгүй “хүлээгээрэй” гээд яаравчлан алхаж байна. Хаалгыг нь барьж хүлээгээд оронгуут нь байдгаараа сайхан царайлж хартал “гурав дээр дарчих” гээд болчихдог юм даа. Хөөе, би түүний барлаг юм уу. Гадна өнгөө хотын соёлд тохируулж засч чаддаг болсон бол дотоод “өнгөө” өөрчлөх цаг болчихсон гэдгийг зарим залуучууд ойлгох хэрэгтэй болжээ. Баярлалаа гээд хэлчихэд бөөн зардал гарчих мэт харам байж болохгүй ээ. Ямар ч насны хүнээс их, бага үйлчилгээ авсан л бол гялайлаа, баярлалаа гээд хэлээд сурчих нь хувь хүний боловсрол, соёлтой холбоотой гэдгийг ухамсарлаж, хүмүүжих цаг ирчихсэн шүү гэдгийг ялангуяа хот газар суурьшаад удаагүй хүмүүст яаж ойлгуулах вэ. Энд тэндгүй “юу байна” гэж мэндлээд “ярья, ярья” хэмээн салдаг, агаа, аниа гэх шорон, оронгийн үгээр авгайлах хүмүүс Монголын маань “амар байна уу”, “тавлаг байна уу” гэх мэт уламжлалт мэндчилгээнүүдийг маань гээж ажаа, амбаа гээд хүндлэлийн нэрсүүдийг санахгүй шахуу болсон энэ цагт ядаж баярлалаа гэдэг үгээ хаяхгүй амьдарчих юмсан.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *