Энэ сарын 11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилжээ. Амралтын өдрүүдээр нартай байснаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар халуун хэвээр үргэлжлэх тул хүүхдүүд, настнууд наршихаас сэргийлэх, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулъя гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.