Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд Хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүр ажиллана

Энэ оны төгсгөлд бүх нийтийн амралтын өдрүүд, баярын өдрүүд үргэлжлэн тохиож байна. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 2 хүртэл бүх нийтээр амарна. Эдгээр өдрүүдэд нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга, удирдлагууд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүрээр ажиллах юм.

  • Нийслэлийн газрын алба,
  • Нийслэлийн тээврийн газар,
  • Улаанбаатар зам засвар, арчлалтын газар,
  • Нийслэлийн соёл урлагийн газар,
  • Нийслэлийн аялал жуулчлалын газар,
  • Геодези усны барилга байгууламжийн газар,
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК,
  • Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот тохижилтын газар,
  • Нийслэлийн мэдээллийн технологийн газар,
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар,
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга нар арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллана.

Иргэд хэрэгцээт мэдээллээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005 дугаарын утсаар авах боломжтой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *