Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд 55 удаагийн яаралтай мэс засал хийжээ

Өчигдөр томуу, томуу төст өвнөөс урьдчилан сэргийлэх, баярын өдрүүдэд эрүүл мэндээ эрсдлээс хамгаалах талаар ЭМЯ-наас мэдээлэл хийсэн билээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “Баярын амралтын өдрүүдээр ихэсдэг тодорхой өвчлөлүүд байдаг. Жишээлбэл, осол, гэмтэл. Осол гэмтлийн хувьд энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байна. Хэвийн үед ГССҮТ-ийн хүлээн авахаар өдөрт 300 гаруй хүн үйлчлүүлдэг бол шинийн хоёронд 250 хүн үйлчлүүлжээ.

Баярын өдрүүдэд 55 удаагийн яаралтай мэс засал хийсэн байгаа. Сар шинийн баяраа соёлтой тэмдэглэх, эрүүлээр баярлах зан үйл жилээс жилд сайжирч байгаатай холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад тайван байна. Иргэд маань баярын өдрүүдээр эмнэлэгүүд амарч байгаа гэж ойлгон, өвдөж зовиурлахаараа өвчин намдаас эм ууж аргалж байгаад баярын дараа ажил цуглахаар хүнд өвчлөлтэй иргэд олноороо эмнэлэгт ирдэг. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд төрийн өмчийн бүх эмнэлгүүд ажиллаж байгаа. Мөн мэргэжлийн эмч нар 24 цагаар ажиллаж байгаа учраас өвчин зовиур гарвал эмнэлэгт хандаарай. Энэ жил Цагаан сарын баярын өдрүүдэд маш хүйтэн байна. Осгож гэмтсэн, хөлдсөн хэд хэдэн иргэн эмнэлгийн байгууллагад хандсан. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнээс харвал үргэлжлүүлэн цасан шуургатай, хүйтэн байх нь. Тэгэхээр бүрэн бус техник хэрэгсэлтэй хол замд гарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гадуур гарч осгож, гэмтэхээс сэргийлэхийг уриалж байна” гэв. Мөн хүйтэнд дулаан хувцасаа өмсөхийг, бага насны хүүхдүүдээ дулаан хувцаслахыг зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *