Categories
мэдээ нийгэм

Баярын парад эхэллээ

Өнөөдөр Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 375 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд баяр ёслолын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Баярын үйл ажиллагааны эхлэл болох баярын парад Чингисийн талбайд нээлтээ хийж байна. Баярын жагсаалд УДЭТ-ын хамт олноос эхлээд манай урлаг соёлынхон оролцож буй аж. Баярын жагсаал болохтой холбоотойгоор Чингисийн талбайн баруун талын уулзварыг өнөөдөр 24:00 цаг хүртэл хаана. Харин талбайн зүүн талын уулзварыг өнөөдөр 10:00–13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг өдрийн 14:00 цаг хүртэл тус тус хаахаар болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *