Categories
мэдээ нийгэм

Баянзүрх захад цахилгаан богино холболтоос болж гал гарсан байж болзошгүй гэв

Өчигдөр оройны 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн доод давхарт их хэмжээний гал гарчээ. Галыг Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид ирж галыг унтраасан байна. Хэргийн газарт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид болон галын шинжээчид ажиллаж худалдааны төвийг хамгаалалтад авсан байна. Урьдчилсан дүгнэлтээр худалдааны төвийн нэг давхраас эхэлж гал гарсан гэх ба улмаар хоёр, гуравдугаар давхруудад тархсан байна. Гал тархсан нэг, хоёрдугаар давхарт гэр ахуйн болон гоо сайхны бараа, барилгын материал, хүнсний лангуунууд байрладаг аж. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэрэг нээн, галын бүсэд байсан худалдаа эрхлэгчдийг бүртгэн, холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авч хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Онцгой байдлын албанаас галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд эхний байдлаар цахилгааны богино холболтоос гал гарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэлээ. Харин худалдаа эрхлэгчдийн болон тус худалдааны төвд учирсан хохирлыг галын дүгнэлт гарсны дараа эцэслэн гаргах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *