Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, алхаж зугаалах нөхцөлийг бүрдүүлэхээр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг засварлаж, тохижуулж буй.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд орших Баянзүрх зах орчмын явган хүний болон авто замыг шинэчлэн засварлаж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Энэ онд нийслэлд дараах 14 байршлын явган хүний замыг тохижуулна
- Баянгол дүүргийн 1 болон 3 дугаар хороо Дунд голын зам дагуу /Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны байрны урд/
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Д.Сүхбаатар жанжны гэрийн буурь орчим
- Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Бөхийн өргөөнөөс 84 дүгээр сургуулийн гудамж
- Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 84 дүгээр сургууль гудамж
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Нарны зам
- Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 44 дүгээр сургуулийн хойд талд
- Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Ромёо анд Жульетта хотхоны урд талд
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Плехановын нэрэмжит дунд сургуулийн баруун талд
- Чингэлтэй дүүргийн 1 болон 23 дугаар сургуулийн туслах зам
- Хан-Уул дүүргийн 1, 2 , 3, 15 дугаар хороо Дунд голын гудамж
- Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Хөдөө аж ахуйн сургуулийн автобусны буудал
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Америк сургууль, Энхжин хотхоны орц, гарц хэсэг