Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд сургууль барих газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж байгаа талаар Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хүн ам ихээр төвлөрсөн тус хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй аж. Иймд газрын асуудлыг шийдэн, өнгөрсөн зургаадугаар сард 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн шавыг тавьсан юм.