Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тодотгосон жагсаалтыг баталлаа.
Үүнд 2015 онд нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн боловч эх үүсвэр дутагдсанаас санхүүжүүлж чадаагүй төслүүд багтжээ. Эдгээр нь
- Баянзүрх дүүрэгт явган хүний гүйлтийн зам,
- Сонгинохайрхан дүүрэгт камержуулалт,
- Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Чингэлтэй далан дээгүүр 80 дугаар гудамжнаас 103 дугаар цэцэрлэг хүртэл авто гүүр барих ажил орж байгаа юм.