Categories
мэдээ нийгэм

Баяннуурт осолдсон гадаадын иргэний цогцсыг өнөөдөр олжээ

Завхан аймгийн Баяннуур нуурт осолдсон ОХУ-ын иргэн Черняев Вадим Анатольевич осолдож нас баржээ.

Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд 46 настай ОХУ-н иргэн живж, осолдсон тухай дуудлага энэ сарын 6-ны 10:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан байна.

Эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг өнөөдөр өглөө 09:15 цагт нуурын эргээс 1,5км зайтай, 12м гүнд хөвж явсаныг олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *