Categories
мэдээ нийгэм

Баянхошууны эцсээс хойш тавигдаж буй шинэ зам есдүгээр сард дуусна

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 1-ээс эхлээд байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 4,19 дүгээр хороо буюу Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр авто зам тавих ажил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон нийслэлийн холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллав.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “2019 онд Улаанбаатар хотод замын хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Үүнд Налайхын авто зам, Олимпын гүүр, Яармагийн гүүрийн ажлууд орно.

Харин 2020 онд энэ томоохон бүтээн байгуулалтын тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг гүйцээж хийхээс гадна нийтдээ улсын болон нийслэлийн төсвөөс 52 км авто замыг хийхээр төлөвлөсөн.

Өнөөдөр бид Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр тавигдаж буй 2.8 км замын ажилтай танилцаж байна. Замын засвар, шинэчлэлт, шинээр тавих ажлууд хуваарийн дагуу эрчимтэй явагдаж байна.

Нийслэлийн иргэдээс хотын захын хороололд хатуу хучилттай зам тавих хүсэлт их ирдэг. Иргэдээсээ ирсэн саналын дагуу Баянхошууны эцсээс хойш хийгдэж буй шинэ замын ажил ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Тус замын ажлын газар чөлөөлөлтөд 88 нэгж талбар хамрагдсан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон НАЗХГ-ынхан газар дээр нь ажиллаж байна.

“Нэг хот- Нэг стандарт” аяны хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэх зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нэг км зам тавигдсан ч стандартын дагуу хийгдэнэ. Шинээр тавигдаж буй замууд ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй хийгдэх болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *