Агаарын чанарын албаны мэдээгээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших Баянхошуунд одоо ч агаарын бохирдол их хэвээр байна. Өглөөний 09.00 цагаас 15.00 цаг болтол агаарын чанар муу байгаа юм.
Амгалан, Монгол газар, Зуун айл орчимд орчимд агаарын бохирдол бага байгаа бол Бөхийн өргөө орчим дунд зэргийн бохирдолттой дүнг үзүүллээ.
Онцлоход, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан өнгөрсөн пүрэв гаригт болсон. Энэхүү хөтөлбөрт 2021 он гэхэд хорт утаанд агуулагддаг PM2.5, PM10, хүхэрлэг хий зэрэг хорт бодисуудыг одоо байгаа хэмжээнээс нь 50 хувиар бууруулах, боловсруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслүүдийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг шат дараатай олон ажил хийхээр тусгаад байгаа.