Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт спорт заал, фитнесийг 08:00-20:00 цагийн хооронд нээхээр боллоо

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөө өглөө хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Спорт заал, фитесийн үйл ажиллагааг нээж 08:00-20:00 цагийн хооронд ажиллуулах
  • Бар, караокены үйл ажиллагааг нээж 10:00-22:00 цагийн хооронд ажиллуулах
  • Архи, согтууруулах ундааг 09:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулах
  • Төрийн албан хаагчдыг аль болох цахимаар ажиллах боломжийг хангах
  • Аймгийн төвийн баруун чиглэлийн постыг буулгах
  • Эрчим хүчний хүчин чадлыг тооцоолж эрсдэл бий болгохгүй үүднээс төлөвлөгөө боловсруулж зарим зохицуулалт хийх
  • Хараа, хяналт, хариуцлага сулруулахгүй илүү чангаруулах /Худаг урт, Өлзийтийн пост, Гэрийн ажиглалт/
  • Хүн хүчний дахин төлөвлөлтийг хийх
  • Халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нөөцийг нэмэгдүүлэх
  • Ариутгал халдваргүйтлийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *