ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “1 сарын 10-ны өдөр 14261 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд УБ хотод бүртгэгдлээ. Тэнүүн-Огоо, Мөнххада, Ачтан эмнэлгийн голомттой холбоотой ойрын хавьтлуудын давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Баянгол дүүргийн 20186 хүнийг шинжилгээнд бүрэн хамрууллаа. Өнөөдрийн байдлаар 18300 хүний шинжилгээний хариу гарснаас 8 хүнд коронавирус илэрлээ.