Нийслэлийн Баянгол дүүргийн 14 хороонд “Найрамдал” бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн төсвийн хөрөнгөөс 120 сая төгрөг зарцуулах аж. Тус цэцэрлэгт хүрээлэнг гуравдугаар хороолол ашиглалтад орсны 40 жилийн ойн хүрээнд иргэдийн санал хүсэлтийн дагуу байгуулахаар болсон юм.
Хотын дарга өчигдөр /2020.08.21/ Баянгол дүүргийн гуравдугаар хороолол 14 дүгээр хороо “Ачлал” их дэлгүүрийн арын нийтийн эзэмшлийн талбайд ажиллаж уг цэцэрлэгт хүрээлэнгийн газрын асуудлыг шийдвэрлэлээ. Удахгүй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхлэх аж.