Categories
мэдээ нийгэм

Баянчандмань сумын төвийг дайран өнгөрөх автозамын ажлыг наадмын өмнө дуусгана DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрөгч амралтын өдрүүдэдУлаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэг, хоёрдугаар багцад ажиллалаа.
Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц нэгдүгээр хэсгийн 37.28 километр авто замын асфальт бетон хучилтын ажил эхэлсэн байна. Тус багцын ажлыг “Арж капитал” ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ хэсгийн 37 км замын суурь асфальт бетон хучилтын ажлыг ирэх зургаадугаар сарын 8-н гэхэд дуусгахаа ажил гүйцэтгэгч компанийнхан танилцуулав.
Харин Багц-2 дугаар хэсгийн эхний 27 километр, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальт бетон хучилтын ажлыг долдугаар сарын 10-н гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өгчээ. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болох юм байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан эхлүүлээд байгаа.
Хоёр, дөрөвдүгээр багцын 90.5 км хатуу хучилттай замын зорчих хэсгийг энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд нээх амлалтыг замын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд өгөөд байна. Тус чиглэлийн авто замыг 2023 оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *