ХХАА-н сайд Р.Бурмаа, Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун-тай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэряригдсан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадад татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлохтохиролцоог ажил хэрэг болгохоор салбарын яамныхийж буй ажлыг дэмжиж, туслахыг түүнээс хүссэн юм.Бээжин хотод болсон хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийн зургадугаар хурал, Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын Дэд сайдын түвшний ажил хэргийн уулзалтаар Монгол Улсын зүүн бүсийн аймгуудад шүлхий, малын гоц халдварт өвчингүй тайван бүс бий болгож, мах экспортлох боломжийг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Түүнчлэн Хятадын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чинхайтай элчин сайд Ц.Сүхбаатар уулзахдаа үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш, гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн дамжин өнгөрөх үеийн хорио цээрийн нөхцөлийг сайжруулах хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт гарсан шүлхийн хориог цуцлуулах албан хүсэлт, дүгнэлтийг БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газарт хүргүүлсэн байна.Тэрхүү хоригийг цуцалснаар тус бүс нутгаас үхэр, хонь, ямааны махыг экспортлох боломж бүрдэх юм. Өдгөө хоёр орны хил орчмын аймаг, мужууд хоорондын худалдаа, хамтын ажиллагааны сонирхлыг харгалзан Дорнодын Баянхошуу-Өвдөг боомт, Сүхбаатарын Бичигт-Хатавчийн боомтоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс, тэжээл экспортлох, үржлийн мал, бусад орц импортлох нөхцөл бүрдүүлэхшийдвэр гаргаад байгааг ХХААЯ-наас мэдээллээ.