Categories
мэдээ спорт

Баян-өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Зураг

Баян-өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан олимпийн таеквондогийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уг тэмцээнд Баян-Өлгий аймгаас Ш.Ербулан дасгалжуулагчтай “Арман” клубын 16 тамирчин оролцож, 1 алт 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 2 байрт шалгарсан юм. Түүнчлэн хоёр тамирчин спортын дэд мастерын болзлыг хангасан байна.

Засаг дарга уулзалтын үеэр таеквондогийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, клубын дасгалжуулагч Ш.Ербуланыг аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *