Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа

Сар шинийн мэндчилгээний үгс

Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар хамтран Цагаан сарын баярыг тохиолдуулан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа.

Тус уралдаан нь Монгол ардын аман зохиолын нэгэн төрөл болох ерөөлийг хүүхэд, залуучуудад танин мэдүүлэх, ерөөлчдийг олж илрүүлэх, хөгжүүлэх, мартагдсан соёлын биет бус өвийг сэргээн өвлүүлэх зорилготой.

Ерөөлийн сэдэв нь гэрийн ерөөл, эсгийн ерөөл, урианхайн домын 3 сумын ерөөл, хадгийн ерөөл, уурга, эмээлийн ерөөл, айргийн ерөөл зэрэг байна.

Шилдэг ерөөлүүдийг цахимаар шалгаруулах бөгөөд ялагчдыг мөнгөн шагналаар урамшуулна. Шаардагдах 1,7 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *